Төрийн ордонд нэгнийхээ биед халдахыг завдсан Д.Мөнх-Эрдэнэ, Т.Хаянхярваа нар гомдол гараагүй учир тэднийг шалгаагүй байна

Төрийн ордонд нэгнийхээ биед халдахыг завдсан Д.Мөнх-Эрдэнэ, Т.Хаянхярваа нар гомдол гараагүй учир тэднийг шалгаагүй байна

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит 67 дугаар хуралдаан энэ сарын 21-ний /2025.11.21/ Төрийн ордонд болж, өндөрлөсөн. Тус хуралдаанаар Улсын дээд шүүхээс буцаан ирүүлсэн Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцсэн байдаг. 

Тэгвэл Үндэсний бодлогын хорооны ээлжит 67 дугаар хуралдааны үеэр АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ, Баянгол дүүргийн АН-ын дарга Т.Хаянхярваа нар муудалцаж, нэгнийхээ биед халдахыг завдсан байдаг. Улмаар зарим иргэд цахим сүлжээд "Олон нийтийн газар зүй зохисгүй үйлдэл гаргаж, амгалан тайван байдал алдагдуулсан" гэх шалтгаанаар Д.Мөнх-Эрдэнэ, Т.Хаянхярваа нарыг шалгаж, зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой гэх байр суурийг илэрхийлж байсан юм. 

Тэгвэл уг асуудлаар дээрх нэр бүхий хүмүүс нь хэн хэндээ гомдол гаргаагүй байна. Тиймээс ч хуулийн байгууллагаас шалгасан зүйл байхгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.