Шүүхээс яллагдагч Э.Ган-Эрдэнийн суллах шийдвэр гаргасан ч прокуророос гомдол гаргасан талаар бид мэдээлсэн. Тэгвэл прокурорын гомдлыг шүүх хэлэлцээд Э.Ган-Эрдэнийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатайгаар цагдан хорихоор боллоо.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Ган-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг тус шүүхийн 2025 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 2025/ЦХШЗ/3841 дугаар шүүгчийн захирамжаар прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу хэрэгт авагдсан баримтаар яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилаагүй бөгөөд яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн үндэслэл тогтоогдохгүй байх тулпрокурорын гаргасан гомдлыг хангаж, тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ЦХШЗ/3841 дугаар шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Э.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс сунгаж шийдвэрлэв.