Бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан 16 настай охины хэрэгт Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэж яллагдагчаар татан, цагдан хориод байгаа билээ.
Улмаар Э.Номин-Эрдэнийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатайгаар цагдан хорих саналыг прокуророос гаргаж, энэ дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхээс түүнийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа.
Тэгвэл яллагдагч Э.Ган-Эрдэнийн өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээ дуусаж байгаатай холбоотойгоор прокуророос түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлсэн бөгөөд шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл түүнийг суллахаар болсон аж. Харин прокуророос уг шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаад байгаа юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.