Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар машин барьсан долоон хэрэг нэг хоногт бүртгэгдсэн талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Энэ төрлийн зөрчилд Эрүүгийн хуулийн 27.10 зааснаар арга хэмжээ авна. Тодруулбал тус зүйлд "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байна.