Татвар төлөгчдийг хамгаалах тухай, үндэстэн дамнасан компаниудын татварын зохицуулалт хийх шаардлагатай УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит /2025.11.24/ хурлаар хоёр асуудлыг хэлэлцлээ.
- Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээний танилцуулга мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддорж гишүүдэд танилцуулав.
- Улсын хэмжээнд татварын орлогын гүйцэтгэл, татварын өртэй аж ахуйн нэгжүүдтэй холбоотой Татварын Ерөнхий газрын бэлтгэсэн мэдээллийг сонслоо.
Улсын төсөвт төвлөрөх ёстой 6.5 их наядын өр байгаа бөгөөд үүнээс 74.389 компани 6.2 их наядын өртэй байгаа талаар мэдээлэл өгөв. Танилцуулгын үеэр гишүүд татварын орлого графикийн дагуу явж байгаа эсэх талаар, ТӨК-уудын татвар төлөлт ямар хувь хэмжээг эзэлдэг тухай асуулаа. Мөн татварын системийг шинэчилж татварын хэмжээг багасгах, татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх тал дээр бодлогын өөрчлөлт хийх шаардлагатай байгааг, татвар төлөгчдийг хамгаалах тухай, үндэстэн дамнасан компаниудын татварын зохицуулалт хийх шаардлагатай байгааг сануулав.