Нислэгийн тийз захиалаад залилуулсан гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Тодруулбал нэр бүхий иргэн цахим орчинд нийтлэгдсэн "Нислэгийн тийзний захиалга авна" гэх зарын дагуу үл таних хүний данс руу 980 мянган төгрөг шилжүүлж залилуулжээ. Иймд иргэд Та бүхэнд гадаад улсад зорчихдоо баталгаат компаниар үйлчлүүлэн тийз захиалж мөнгөө шилжүүлэхийг сэрэмжлүүлж байна. Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын цахим халдлага, залилантай тэмцэх хариу арга хэмжээний хэлтэс нь 24 цаг тасралтгүй дуудлага мэдээлэл хүлээн авч, залилагчийн банкны мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож байна.