Яллагдагч Э.Ган-Эрдэнийг үргэлжүүлэн хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ

Яллагдагч Э.Ган-Эрдэнийг үргэлжүүлэн хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ

Бусдын гарт харамсалтайгар амиа алдсан 16 настай охины хэрэгт Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэж яллагдагчаар татан, цагдан хориод байгаа.

Улмаар тухайн нэр бүхий яллагдагч нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор прокуророос Э.Номин-Эрдэнийг үргэлжлүүлэн цагдан хорих саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд хүргүүлж, энэ дагуу шүүхээс Э.Номин-Эрдэнийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 

Тэгвэл түүнтэй хамт дээрх хэрэгт яллагдагчаар татагдаад буй Э.Ган-Эрдэнийг мөн үргэлжүүлэн хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн байна.