“Флюорит ланд фактори” ХХК-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ

“Флюорит ланд фактори” ХХК-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2025 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Флюорит ланд фактори” ХХК-д холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцлээ.

“Флюорит ланд фактори” ХХК Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Химийн хорт болон аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан” гэмт хэрэгт холбогдсон юм.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар прокурорын бичсэн эсэргүүцэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлд хамаарч буй тул хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.