Энэ сарын 6-11-ний хооронд тусгай тэмдэг, дардастай, хуурамч валют, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, арилжааны банкуудад солиулахыг завдсан дөрвөн гомдол мэдээлэл бүртгэгдсэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.
Тодруулбал, энэ сарын 6-нд ХУД-ийн дугаар хорооны нэгэн банкны салбарт хуурамч 100 ам.доллар солиулсан гэх гомдол мэдээлэл ирсэн байна. Мөн Дархан-Уул аймагт хувиараа валют сольдог иргэнд 1000 ам.доллар солиулсны 300 ам.доллар нь хуурамч байсан гэх гомдлуудад шалгалтын ажиллагаа явуулсан байна. Шалгалтаар кино зураг авалтад ашиглах зориулалттай "Доллар" байсан нь тогтоогдсон байна.