УИХ-ын гишүүн Д.Бум-Очир битүүний өдөр амардаг болох хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир битүүний өдөр амардаг болох хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн Д-Бум-Очир Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилжээ.

Уг нэмэлтэд цагаан сараар бүх нийтээр амрах өдрүүдэд битүүнийг нэмэх талаар санал тусгасан байна. Тодруулбал, 1 дүгээр зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт дараах нэмэлт оруулсугай.

1/ “4.1.3.Цагаан сар:” гэсний дараа “битүүн” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд дараах тайлбар нэмсүгэй.

Тайлбар: Энэ зүйлийн 4.1.3-т заасан “битүүн” гэдэгт билгийн тооллын өвлийн адаг сарын сүүлийн өдөр эсхүл хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнөх өдөр хамаарна.

3 дугаар зүйл. Энэ хуулийг 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй гэжээ. 




Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө