УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан нь Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг шалгуулахаар АТГ-т хандсан гэх мэдээлэл гараад байгаа.
Тэгвэл уг гомдлыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг бусдад давуу байдал үзүүлсэн байж болзошгүй гэх гомдлыг АТГ-ын Хяналт шалгалтын хэлтэс шалгаж эхэлсэн байна. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.