Бүлэглэн хүүхэд хулгайлсан этгээдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Бүлэглэн хүүхэд хулгайлсан этгээдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Бүлэглэн хүүхэд хулгайлсан этгээдүүдэд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, Б.М нь бусадтай бүлэглэн насанд хүрээгүй хохирогчийг хууран мэхлэн тээврийн хэрэгслээр авч яван, хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт холбогдсон байна. Иймд тухайн Б.М гэгчид Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.2 /Хүн хулгайлах/, Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 2.1 /Заналхийлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шүүхэд шилжүүлжээ.