"Хахууль авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн" гэх С.Ганбаатарт холбогдох хэргийг прокуророос яллаж, удахгүй шүүхэд шилжүүлэхээр болжээ

"Хахууль авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн" гэх С.Ганбаатарт холбогдох хэргийг прокуророос яллаж, удахгүй шүүхэд шилжүүлэхээр болжээ

"Босоо" гэх УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АТГ-аас мөрдөн шалгаж, түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байгаа билээ.

Тодруулбал, С.Ганбаатарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж,  улмаар түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл буюу Нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.10 дугаар зүйл буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 18.6 дугаар зүйл буюу Мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатарт холбогдох хэргийг прокуророос хянаад, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхэл бэлэн болжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Нийслэлийн прокуророос түүнийг дээрх зүйл ангиудаар яллаж, удахгүй хэргийг шүүхэд шилжүүлэхээр болсон байна. 

УИХ-ын гишүүн, яллагдагч С.Ганбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үеэр "Мэдрүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд оролцохгүй, хэргийг шүүхэд шилжүүлсэн үед шүүхэд мэдүүлэг өгнө" гэдгээ хэлсэн гэдгийг Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах албаны хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга, ахлах прокурор Г.Гэрэлтуяа тодотгож байсан. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь дээрх хэрэгтэй холбоотойгоор Улсын ерөнхий Прокурорт хандаад байсан бөгөөд түүний гомдлыг Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хүлээж аваагүй гэх мэдээлэл байна.

Ташрамд өгүүлэхэд, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийнх нь 4 жилийн хугацаанд хуулийн байгууллага шалгаж болохгүй" гэдгээр Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг боловсруулж, өнгөрсөн есдүгээр сарын 25-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байдаг. Улмаар уг саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн ч түүнийг саналыг нийт гишүүдийн дийлэнх нь дэмжээгүй юм. 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө