Монголоос ОХУ руу 4000 хайрцаг тамхи хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

Монголоос ОХУ руу 4000 хайрцаг тамхи хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

ОХУ руу 4000 ширхэг тамхи хууль бусаар оруулах гэж байсныг үнэрч нохой илрүүлжээ. 

Тодруулбал, Машины хяналтын самбарт тамхийг нуусан байсан бөгөөд Монголоос Орос руу хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан гэж Буриадын гаалийн хэвлэлийн алба мэдээлэв. Гадаад эмэгтэй тамхийг Орост худалдан борлуулах гэж байсан хэмээн мэдүүлсэн тул барааг гаалийн хяналтаас санаатайгаар нуусан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн байна. Улмаар уг эмэгтэйд ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2-р хэсэгт заасан "Илрүүлэхэд саад учруулах аргыг ашиглан гаалийн хяналтаас нуусан барааг хууль бусаар тээвэрлэх" гэсэн захиргааны зөрчлийн хэрэг үүсгэж, тамхийг хураан авчээ.