Гадаа тоглож байсан хүүхдүүдийг гэртээ аваачиж, бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Тодруулбал, манай гурван хүүхэд гэрээсээ гараад одоог хүртэл ирэхгүй байна гэх дуудлага ЦЕГ-т 2025.10.12-нд бүртгэгджээ. Шалгалтын ажиллагаа явуулахад насанд хүрээгүй гурван хүүхдийг гэртээ аваачиж, бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй байдал тогтоодсон байна. Улмаар тус хэрэгт 41 настай иргэн "Б"-г холбогдуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж буй аж.
ВИДЕО: