Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугтсан этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, шалгаж эхэлжээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад ХУД-ийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 06-ны 04.00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугатсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 1 иргэн нас барсан бөгөөд осол гаргасан жолооч хэргийн газраас зугатаасныг шуурхай эрэн сурвалжилж, 19 настай, А-г олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.