С.Зориг агсны нэрээр 2000 онд үүсгэн байгуулсан Иргэний Зориг ногоон нам өдгөө Б.Батбаатар гэх хүний гэр бүл, ах дүүсийн “өмч” болсон байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл Улсын дээд шүүх намын дүрмийн шинэчилсэн найруулга, хөтөлбөрийг бүртгэхээс татгалзжээ. Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаас Иргэний зориг ногоон намаас ирүүлсэн намын дүрмийн шинэчилсэн найруулга, хөтөлбөрийг бүртгүүлэх өргөдлийг хэлэлцээд Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 2.10 дахь хэсэгт заасны дагуу буцаахаар шийдвэрлэсэн байна.