Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн тавдугаар сарын 02-ны өдөр Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар олон жил ажилласан Н.Эрдэнэхүүг гэнэт ажлаас нь чөлөөлж, оронд нь М.Адилсайханыг томилсон.
Харин тухайн үед авдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Н.Эрдэнэхүү нь “Т.Мөнхсайханы хүссэн зүйлийг хийгээгүйн төлөө би ажлаа өглөө. Нэр төрөө сэргээх болно” гэх утгатай мэдэгдэл хийж байсан юм. Түүнтэй хийсэн ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу. ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлсөн Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгож, Н.Эрдэнэхүүг ажилд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шийдвэрийг гаргасан байна.