ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг яллагдагчаар татсан талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл эл асуудлаар Нийслэлийн прокурорын газраас "АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх гэмт хэргүүдэд тус тус эрүүгийн хэрэг нээн шалгаж, яллагдагчаар татах саналтай ирүүлсэн.
Прокуророос хэргийг хянаад өнгөрөгч долоо хоногт мөрдөгчөөс гаргасан санал үндэслэлтэй байна гэж үзээд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх зүйлийн нэгдүгээр хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах болон улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах байгууллагад хүргүүлсэн" гэдгийг тодотголоо.