16 настай охины хэрэгт Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэж яллагдагчаар татан, цагдан хорьжээ

16 настай охины хэрэгт Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэж яллагдагчаар татан, цагдан хорьжээ

Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж нар нь 16, 32 настай эмэгтэйг хөнөөгөөд уг гэмт үйлдлээ нуусан далдлахын тулд амь хохирогч нарын цогцсыг чемодан болон хувцасны шүүгээнд хийж нуусан байсан онц ноцтой хэрэг 2024 оны зургаадугаар сард гарч байсан билээ. 

Улмаар тухайн хэрэгт Ц.Дагвадорж, Х.Энхсайхан гэх этгээдүүдийг яллагдагчаар татсан бол нэр бүхий хоёр иргэнийг прокуророос хохирогчоор тогтоон, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэгвэл хохирогчоор тогтоосон байсан Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хүн амины хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн яллагдагчаар татаж, цагдан хорьсон байна.

Тодруулбал, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Ган-Эрдэнийг бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон” Э.Нандин-Эрдэнийг “эс үйлдэхүй”-ээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байна. 

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг 2025 оны аравдугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцжээ. Яллагдагч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нар нь хүнд ангиллын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан цагдан хорих үндэслэл байгаа болох нь прокуророос танилцуулсан баримтуудаар нотлогдож байх тул 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.