СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Урсгал сөрсний улмаас зам тээврийн осол гарч, нэг гэр бүлийн дөрвөн хүн амь насаа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Урсгал сөрсний улмаас зам тээврийн осол гарч, нэг гэр бүлийн дөрвөн хүн амь насаа алджээ

Өвөрхангай аймгийн Сант сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, гэр бүлийн дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, аравдугаар сарын 25-ны /2025.10.25/ шөнийн 00:00 цагийн орчимд  Улаанбаатар хотыг зорин явж байсан Мицубиши Пуссо маркийн автомашин урсгал сөрж, улмаар өөдөөс ирж байсан Toyota Sai болон том оврын ачааны машинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан байна. Ослын улмаас Мицубиши Пуссо маркийн автомашинд зорчиж явсан гэр бүлийн 4 хүний 3 нь газар дээрээ нас барж, нэг хүн эмнэлэгт хүргэгдээд нас баржээ. Пуссо машины жолооч, 3 зорчигч нар 30-40 насны гэр бүлийн хүмүүс байсан гэх мэдээлэл байна. 

Иймд жолооч нарыг орон нутгийн зам зорчихдоо замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.