Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Өнөөдөр /2025.10.24/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын гишүүнийхээ тангаргаа өргөсөн. Тэгвэл тус томилгооны дараа Засгийн газрын ээлжит бус хуралд болж, Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Ингээд Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Төгсжаргалыг томилсон байна. Тэрээр татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын даргаар ажиллаж байсан нэгэн ажээ.