"ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн" гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдэгдлээ

"ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн" гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдэгдлээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаяр томилогдож, өнөөдөр /2025.10.24/ Засгийн газрын гишүүний тангаргаа өргөсөн.

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаараа өөрийн Х хуудастаа мэдэгдсэн байна.  Тэрбээр, "Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Ойрын үед шинэ дарга томилогдоно" гэж мэдэгджээ. 




Өнөөдөр бич өдөр

14 цагийн өмнө