ШУУД: "Ногоон автобусны хэрэг"-ийн Давж заалдах шатны шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

ШУУД: "Ногоон автобусны хэрэг"-ийн Давж заалдах шатны шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

ШУУД: 

Тус хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сард болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан байдаг. Ингэхдээ шүүхээс Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарын хэргийг цагаатгасан бол "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягт 6 жилийн хорих ял, С.Жавхлантбаатарт 3 жилийн хорих ял, Ажлын хэсгийн гишүүн н.Чойжилсүрэнд 2.6 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, х.Баярмаад 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оноож шийдвэрлэсэн.

Харин А.Ганхуяг нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм.