"Оюу толгой" компанийн Худалдан авах газрын нэр бүхий албан тушаалтнуудын гэр, автомашинд Тагнуулын байгууллагаас нэгжлэг хийсэн талаарх мэдээлэл олны анхаарлыг татаж байна.
Тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас өчигдөр буюу аравдугаар сарын 23-ны өдрийн үүрээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, "Оюу толгой" ХХК-ийн нэр бүхий дөрвөн ажилтны орон байр болон автомашинд нь нэгжлэг хийсэн аж. Энэ үеэр 10 орчим тэрбум төгрөг, олон тооны тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, автомашинууд бичиг баримт зэрэг нотлох баримтыг хураан авсан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Тагнуулын ерөнхий газраас "Оюу толгой" ХХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Амартүвшин, Б.Сэржмаа, Ч.Нэргүй, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Ганболд нарын хүмүүсийг Тагнуулын байгууллагаас шалгаж, улмаар Д.Амартүвшин, Ч.Нэргүй нарыг сэжигтнээр тооцон, хойшлуулшгүйгээр баривчлан, мөрдөн шалгаж эхэлжээ. Дээрх нэр бүхий хүмүүсийг тендер будлиантуулж, олон тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байж магадгүй байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.