ШУУРХАЙ: Г.Чинзоригт 3 жилийн хорих ял, харин М.Тэнгист торгуулийн ял оноолоо

ШУУРХАЙ: Г.Чинзоригт 3 жилийн хорих ял, харин М.Тэнгист торгуулийн ял оноолоо

Холимог тулааны тамирчин гэх иргэн Г.Чинзориг,  М.Тэнгис нарт холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. 

Шүүхээс Г.Чинзоригт 3 жилийн хорих ял, харин М.Тэнгист торгуулийн ял оноосон байна.  

Прокуророос Г.Чинзоригт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл "Хүнийг алах"-ийн 2.1 "онц харгис хэрцгийгээр", 2.7 "хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж" дахь хэсэгт зааснаар, харин М.Тэнгисийг Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно. 

ВИДЕО: