Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас гардаг зам тээврийн ослын талаарх дүрс бичлэгийг иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс нийтэлдэг билээ. Тэгвэл өнөөдөр /2025.10.22/ Зүүн дөрвөн замын уулзварт гарсан зам тээврийн ослын бичлэгийг нийтэллээ.
ВИДЕО:
Тус бичлэгт гарснаар цайвар өнгийн приус маркийн автомашинтай иргэн эгнээ байраа буруу эзэлж, улмаар гэрлэн дохио зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоноос болж, хар өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байна. Иймд жолооч нарыг эгнээ байраа зөв эзэлж, гэрлэн дохионы дүрмээ баримтлан замын хөдөлгөөндөө зөв соёлтой оролцохыг уриалж байна.