ШУУРХАЙ: Онцгойн алба хаагчдыг тээвэрлэж явсан автомашин шон мөргөн осолдож, 3 алба хаагч хүндэвтэр, 7 алба хаагч хөнгөн гэмтэл авчээ

ШУУРХАЙ: Онцгойн алба хаагчдыг тээвэрлэж явсан автомашин шон мөргөн осолдож, 3 алба хаагч хүндэвтэр, 7 алба хаагч хөнгөн гэмтэл авчээ

Онцгой байдлын алба хаагчдыг мэргэшүүлэх бүсчилсэн сургалт, дадлагыг жил болгон зохион байгуулдаг билээ. 

Тэгвэл энэ жилийн бүсчилсэн сургалтад оролцохоор явж байсан алба хаагчдыг тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэл шон мөргөсөн осол гарчээ. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй байна. Харин гурван алба хаагч хүндэвтэр, долоон алба хаагч хөнгөн гэмтэл авчээ. Хүндэвтэр гэмтэл авсан алба хаагчдыг нисдэг тэргээр тээвэрлэн Улаанбаатарт авч ирэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа бол хөнгөн гэмтэл авсан алба хаагчдыг Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа аж. Тэднийг өнөөдөр Улаанбаатарт авчрахаар төлөвлөж байгаа юм байна. Уг ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллагад бүртгэлд авч, шалгаж эхэлжээ. 

Иймд замын нөхцөл байдал халтиргаа гулгаатай байгаа энэ үед анхаарал болгоомжтой зорчихыг жолооч нартаа сэрэмжлүүлж энэхүү мэдээллийг нийтэллээ.