Г.Чинзориг,  М.Тэнгис нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр болно

Г.Чинзориг,  М.Тэнгис нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр болно

Г.Чинзориг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл Г.Чинзориг,  М.Тэнгис нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогджээ. 

Прокуророос Г.Чинзоригт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл "Хүнийг алах"-ийн 2.1 "онц харгис хэрцгийгээр", 2.7 "хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж" дахь хэсэгт зааснаар, харин М.Тэнгисийг Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.