Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болж байна. Тус хуралдаанаар УИХ-аас 2025 оны аравдугаар сарын 17-нд баталсан Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм.
ШУУД:
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн удирдсан тухайн өдрийн хуралдаан болон санал хураалт нь Үндсэн хуулийн 1.2, 43.1, 70.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэн Цэцэд хандсан юм. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанд хоёр тал итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулж байна.
- Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд хүсэлт гаргагч буюу Засгийн газрын талаас ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ, дэд дарга Д.Цолмон, ЗГХЭГ-ын хууль эрх зүйн газрын референт Б.Төрбат нарын хуульчид оролцож байна.
- Мэтгэлцэгч талаас УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын дэд даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, зөвлөх н.Гантөгс, УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур,
- УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Х.Баасанжаргал, Ч.Номин, М.Мандхай, Б.Баярбаатар, С.Ганбаатар А.Ундраа, Г.Тэмүүлэн
- Гэрчээр УИХ-ын гишүүн П.Сайнзориг,Ц.Сандаг-Очир, Б.Баасандорж оролцож байна.
Хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүн оролцож байгаа бөгөөд гаргах шийдвэр нь эцсийнх байх юм. УИХ уг шийдвэрийг зөвхөн танилцах үүрэгтэй.