УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Г.Лувсанжамц, М.Мандхай нарын 55 гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг гаргаж, УИХ-аар хэлэлцүүлсэн.
Гэвч Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахдаа хууль зөрчиж, буруу "саналын томъёолол"-ыг ашигласан гэх асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн бөгөөд тус хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг шалгаж эхэлсэн юм. Тэгвэл уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан эхэлж байна.
Дашрамд, Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэж, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасан болно.
ШУУД ҮЗЭХ: