Өчигдөр /2025.10.20/ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Гурвалжингийн гүүрний баруун талд ачааны автомашинд хүн дайруулж нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, согтуу хүмүүс маргалдаж, нэгийгээ зам руу түлхсэний улмаас 30 настай залуу амиа алдсан байж болзошгүй нөхцлийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Иймд иргэд та бүхнийг авто замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.
