Улсын дугааргүй 13 тээврийн хэрэгслийг илрүүлж, хариуцлага тооцжээ

Улсын дугааргүй 13 тээврийн хэрэгслийг илрүүлж, хариуцлага тооцжээ

Теле камераар ухаалаг систем ашиглан улсын дугааргүй тээврийн хэрэгслийг илрүүлэн зөрчлийг арилгуулж байгаа. 

Тэгвэл аравдугаар сарын 17-19-ний өдрүүдэд энэ төрлийн зөрчилтэй 13 тээврийн хэрэгслийг илрүүлжээ. Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25 мянган төгрөгөөр торгож, хариуцлага тооцсон байна. Иймд иргэд жолооч та бүхэн улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.