Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "GEM MALL" худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж, хөнөөсөн ноцтой хэрэг энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр гарсан билээ.
Улмаар тухайн хэргийг үйлдсэн Ц.Энхбатад холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн есдүгээр сард Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, шүүхээс Ц.Энхбатад бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл шүүгдэгч Ц.Энхбат нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан байна. Түүний гомдлыг хэлэлцэх хурал одоогоор товлогдоогүй байгаа аж.