Ачилтын компанийн ажилчид тээврийн хэрэгслийг шилжүүлэн ачих үедээ бусдын автомашиныг эвдсэн хэргийг шалгаж эхэлжээ

Ачилтын компанийн ажилчид тээврийн хэрэгслийг шилжүүлэн ачих үедээ бусдын автомашиныг эвдсэн хэргийг шалгаж эхэлжээ

Ачилтын компанийн ажилчид тээврийн хэрэгслийг шилжүүлэн ачих үедээ тухайн автомашиныг эвдэж сүйтгэн, хүний өмчид халдсан дүрс бичлэг өнгөрсөн амралтын өдөр цахим сүлжээнд цацагдсан. 

Тэгвэл бусдын өмчид халдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, бичлэгт гарсан ачуулж буй тээврийн хэрэгсэл нь хуурамч дугаартай замын хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд уг зөрчлийг нь цагдаагийн байгууллагаас илрүүлж, улмаар ачилтын компани шилжүүлэн ачиж байжээ. Ингэхдээ автомашины урд дугуйн бэхэлгээг дутуу хийснээс тээврийн хэрэгсэл алдагдаж, улмаар ойролцоо байсан тээврийн хэрэгслийг мөргөж, зогссон байна. Үүнтэй холбоотойгоор уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.