НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг зорчих эрхийг хязгаарлахаас 2 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татжээ

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг зорчих эрхийг хязгаарлахаас 2 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татжээ

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангарав хэвлэл мэдээллээр дамжуулан гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан, өдгөө амь нас нь эрсдэлд ороод байгаа талаараа мэдээлж, хэргийг хуулийн дагуу шалгаж өгөхийг хүссэн байдаг. Энэ дагуу хуулийн байгууллагаас түүнийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байгаа билээ. 

Тэгвэл Б.Эрдэнэсүхийг зорчих эрхийг хязгаарлахаас хоёр хүртэл жилийн хорих ялтай Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татжээ.

Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн. Ингэхдээ “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан бөгөөд хүүхдийн эсрэг үйлдсэн” гэсэн зүйл ангиудаар яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байна. 

Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:

  • 1.1.зодсон;
  • 1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 2.Энэ гэмт хэргийг: 2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ. 



Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө