Байрны гадна явж байсан 8 настай хүүхдийн цээжин тус газарт зүсэж, зугтаасан этгээдийг шалгаж байна.
Тодруулбал, нэр бүхий хотхоны гадна бага насны хүүхдийг хутгалсан байна гэх дуудлага энэ оны аравдугаар сарын 9-нд 11 цагийн орчимнд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу шуурхай бүрэлдэхүүн очиж шалгахад, нэр бүхий иргэн нь бага насны хүүхдийн баруун хөхний доод хэсэгт зүсэж зутгаасныг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, илрүүлсэн байна. Ингэхдээ эд мөрийн баримтаар бор өнгийн иштэй, 32 см урттай хутгыг хураан авчээ.