Хуваарийн дагуу өчигдөр /2025.10.17/ 10.00 цагт эхэлсэн УИХ-ын чуулганы хуралдааны ирц бүрдээгүйн улмаас шөнөжин хүлээгдэж, одоо ч эхэлж чадаагүй байна. Уг хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 55 гишүүний гаргасан Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм.
Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэх дүгнэлтийг гаргасан. Одоо чуулганы хуралдаанаар "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих үү" гэдэг Үндсэн хуулийн заалтаар санал хураалгах ёстой. Гэтэл хуралдаан даргалагч Х.Булгантуяа Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэн "Байнгын хорооны дэмжээгүйг дэмжих үү" гэдгээр Үндсэн хууль зөрчиж санал хураалгах гэж буй учир МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь тус хуралд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн юм. Харин АН-ын бүлгийн гишүүд ирцэндээ ороод гарчээ.
МАН-ын бүлгийн 36 буюу олонх гишүүд "Хэрэв Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн томъёоллоор санал хураалт явуулбал, түүнд оролцвол Үндсэн хууль зөрчсөнд тооцогдоно. Тиймээс гишүүд Үндсэн хууль зөрчихөөс зайлсхийж байгаа" гэлээ.
ШУУД: