Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан гэж ХЭҮК-оос мэдээллээ

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан гэж ХЭҮК-оос мэдээллээ

Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр /2025.10.16/ мэдээлэл хийлээ.

НИТХ-ын гишүүн Б.Эрдэнэсүхийн эхнэр олон жилийн турш гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, эрүүл мэндээрээ хохирсон талаараа мэдэгдээд байгаа. Тэгвэл иргэн О.Нарангаравыг хамгаалалтад авсан байна. Энэ талаар ХЭҮК-оос "Хүний эрхийн үндэсний комисст гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн ээж иргэн Н нь 2025 оны есдүгээр сарын 24-нд гомдол мэдээлэл гаргасан. Манай байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой үйлдэлд байнгын анхаарал хандуулж ажилладаг. Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн Цагдаагийн байгууллага шалгана. Энэ хэргийг шалгах ажиллагааны явцын талаар ХҮЭК Цагдаагийн байгууллагатай мэдээлэл солилцсон. Хэрэг шалгах ажиллагаа журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана. Хохирогч эмэгтэйг өчигдөр хамгаалалтад авсан" гэлээ.