Хөгжлийн бэрхшээлтэй хоригдогч, баривчлагдсан этгээд”-ийн өрөөг шинээр тохижуулсан байна.
Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн “Хүний хөгжил, цахимжуулалт, үйлдвэржилтийг дэмжих жил”-ийн хүрээнд Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хөгжлийн бэрхшээлтэй хоригдол, хоригдогч, баривчлагдсан этгээдийн орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор аймгийн орон нутгийн төсвийн санхүүжилтээр Цагдан хорих, Баривчлах байранд хөгжлийн бэрхшээлтэй хүний өрөөг шинээр тохижуулан ашиглалтад орууллаа. Тус өрөөг бүрэн тохижуулснаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орчин нөхцөл бүрдлээ.