Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 2025 оны аравдугаар сарын 6-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 64 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс найман гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, зургаан гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 50 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 934 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт гурван хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэн, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 915 хэрэг шалгагдаж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.