СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жанхайн даваанаас Хар усны рашааны чиглэлд цасны зузаан 80-130 см хүрч жижиг автомашин явах боломжгүй болжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жанхайн даваанаас Хар усны рашааны чиглэлд цасны зузаан 80-130 см хүрч жижиг автомашин явах боломжгүй болжээ

Өнгөрсөн хоногуудад орсон цасны улмаас Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Жанхайн даваанаас Хар усны рашааны чиглэлд цасны зузаан 80-130см хүрч жижиг автомашин энэ чиглэлд хөдөлгөөн үйлдэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Иймд

  • Ард иргэд, малчид, тээвэрчид та бүхэн замых нөхцөл байдал сайжиртал энэ чиглэлд хөдөлгөөн үйлдэхгүй байх
  • Цас ихээр орж байгаа сумдын малчин иргэд малаа ойрын бэлчээрт бэлчээх
  • Бага насны хүүхэд, тусгай хэрэгцээт иргэдийг мал хариулгад явуулахгүй байх
  • Цаг агаарын мэдээлэл болон мэргэжлийн байгууллагуудаас хүргэж байгаа заавар зөвлөмжийг дагахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр нийт нутгаар цас үргэлжлэн орж байна.