“CU” сүлжээ дэлгүүрийн худалдагчид хутга тулгаж, дээрэмдсэн өсвөр насны хүүхдүүдийг олж тогтоож, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн ч татгалзжээ.
Тодруулбал, 15-17 насны нэр бүхий хүүхдүүд энэ сарын 12-ны шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “CU” сүлжээ дэлгүүрийн худалдагчийн гар утас, электрон тамхи, виски, бэлэн мөнгө зэргийг хутга тулган дээрэмдсэн байна. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, холбогдох нэр бүхий өсвөр насны хүүхдүүдийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн аж. харин Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн Хялбар ажиллагааны шүүхээс прокурорын уг саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.