НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр яллагдагчаар татах саналаа цагдаагаас прокурорт хүргүүлжээ

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр яллагдагчаар татах саналаа цагдаагаас прокурорт хүргүүлжээ

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ удаа дараа зодсон гэх хэргээр хуулийн байгууллагаас шалгаж эхлээд байгаа аж. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Одоогийн байдлаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгах ажиллагаа явуулж, энэ сарын 09-ний өдөр яллагдагчаар татах саналтай прокурорт хүргүүлсэн нөхцөл байдалтай байна" гэлээ. Б.Эрдэнэсүхийн эхнэр Н нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа "22 жилийн турш хүчирхийлэлд өртөж байсан" талаараа ярьсан байна.