Цахим сүлжээнд шатахуун түгээх газраас үйлчилүүлж байсан автомашины жолооч ШТС-ийн ажилтантай маргалдаж, улмаар ажилтан тухайн тээврийн хэрэгслийг явуулахгүй хэмээн эсэргүүцэж буй бололтой бичлэг цацагдсан.
ВИДЕО:
Тэгвэл уг асуудлыг цагдаагийн байгууллагаас тодруулахад "Өчигдөр буюу аравдугаар сарын 13-ны 05 цаг орчим Сүхбаатар дүүргийн 12 хороонд байрлах “Горгаз” шатaхуун түгээх станцаас 92 мянган төгрөгний шатaхуун хийлгээд зугтсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Бүртгэгдсэн гомдол, мэдээллийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ.