Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, таван хүний амь нас хохирчээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны аравдугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад “Жолооч нь Toyoto Prius маркийн автомашин жолоодож яваад зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогсож байсан Volvo маркийн автомашины араас мөргөж, ослын улмаас жолооч, зорчигч нарын 5 хүний амь хохирсон” нөхцөл байдал тогтоогджээ. Өдгөө тус хэрэгт Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Иймд, замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримталж, болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж энэхүү мэдээллийг нийтэллээ.