УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хуулийн цэцэд өгч байгаа асуудлыг бид уг өргөдлийг гаргасан, хуульч Ч.Жадамбаас тодрууллаа.
Тэрбээр, "Нэгдсэн болон байнгын, дэд хороодын хэлэцэж байгаа асуудлын дагуу завсарлага авна гэсэн хуулийн зохицуулалттай. Гэтэл АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан урьд авсан завсарлагаа сунгах байр суурь илэрхийлэхдээ С.Ганбаатар гишүүнд гүйцэтгэх ажиллагаа явуулсныг зүгээр өнөгрөөж болохгүй, бүлэг энэ асуудлыг хэлэлцэнэ гэж үзээд завсарлага авахыг хүсэхэд завсаралага өгсөн. Гэтэл хуульд УИХ-аар хэлэлцэж буй асуудлаар л завсарлага авч болно гэж заасан байдаг. Энэ заалтыг Х.Булгантуяа дэд дарга зөрчиж завсарлага олгосон. Бид энэ асуудлаар цэцэд хандаж байга” гэсэн юм.
ВИДЕО: