Самар түүж яваад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайж байна

Самар түүж яваад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайж байна

Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас энэ сарын 21 /2025.09.21/-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг энэ сарын 22 /2025.09.22/-ны өдрийн 14:40 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. 

Иймд Завхан аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, хошууч Х.Мөнхбатаар ахлуулсан алба хаагчид, Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид, Тосонцэнгэл сумын Мэргэжлийн анги, Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрлийн ажиллагааг хийж эхэлсэн байна. Эрлийн багт нэмэлтээр Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид, 2 эрэлч нохой, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэхээр хөдөлгөөн үйлдсэн ажээ.