Сураггүй алга болсон 2 настай хүүг хайх ажил тав дахь өдрөө үргэлжилж байна

Сураггүй алга болсон 2 настай хүүг хайх ажил тав дахь өдрөө үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэх газраас энэ сарын 17-ны өдөр  2 настай эрэгтэй хүүхэд сураггүй алга болоод байгаа. Тэгвэл 2 настай хүүг эрэн хайх ажиллагаа өнөөдөр /2025.09.21/ тав дахь өдрөө үргэлжилж байна. 

Энэ талаар газар дээр нь ажиллаж байгаа эх сурвалж, "Эрлийн үйл ажиллагаа 5 дах өдрөө үргэлжилж байна. Өчигдөр оройдоо 750 гаруй хүн цугласан. Оройдоо буцах нь буцаж өнөө өглөө 200 гаруй (онцгойгийнхон голдуу) Хүмүүс үлдсэн байна. Гэхдээ нэмэгдэж ирж буй машинууд цуварч л байна. Энэ пост бол 8 цагийн үеийн мэдээ болно. Олон хоног ажилласан хүмүүс оймс мэтийн ахуйн бараа дутмаг байгаа шинжтэй тул хүнс бас бус зүйл цуглуулахаар манайханы төлөөлөл сум ру хөдөллөө Ингэсгээд өчигдөр танилцсан нутгийн дүү Цэрэнчимэдийнхрүү (хүнсний хэдэн хонь хүнсэнд нэмэрлэхээр) явийдаа" хэмээжээ. 




Өнөөдөр луу өдөр

5 цагийн өмнө