УИХ-ын гишүүн С.Ганбаатар "яллах дүгнэлт"-тэйгээ танилцахгүй байгаа учир түүнийг прокурорын мэдэгдэх хуудсаар албадан ирүүлэхээр болжээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "яллах дүгнэлт"-тэйгээ танилцахгүй байгаа учир түүнийг прокурорын мэдэгдэх хуудсаар албадан ирүүлэхээр болжээ

"Босоо" гэх УИХ-ын гишүүн С.Ганбаатарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад  хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл буюу Нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.10 дугаар зүйл буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 18.6 дугаар зүйл буюу Мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгаж, улмаар хэргийг прокурорт шилжүүлээд байсан юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатарт холбогдох хэргийг прокуророос хянаад яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон байна. Гэтэл хэргийн оролцогч болох С.Ганбаатар гишүүн нь яллах дүгнэлттэйгээ танилцаж, гардан авахгүй байгаа аж. Тодотговол, хэргийн оролцогч нь яллах дүгнэлтээ өөрөө очиж, гардан авах хуулийн зохицуулалттай ч С.Ганбаатар нь өнөөг хүртэл яллах дүгнэлтээ гардан авахгүй байгаа юм байна. Тиймээс түүнийг дуудан ирүүлэх хуудсыг гэрийн хаягаар нь хүргүүлсэн боловч гэр бүлийнх нь гишүүд мөн хүлээн авахаас татгалзжээ. Түүнчлэн гишүүний өөрийнх нь албан ёсны цахим хаягаар хүргүүлсэн ч хариу өгөөгүй байна. Тиймээс прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэх ажиллагаа явагдаж эхэлжээ. 




Өнөөдөр луу өдөр

4 цагийн өмнө